Бүтээгдэхүүн

AllCall-ийн үндсэн боломжууд

Дуудлага хүлээн авахаас эхлээд тайлан хүртэл харилцагчийн үйлчилгээний бүх алхмыг нэг системд.

AllCall системийн хяналтын самбар: операторын төлөв, ирсэн дуудлага, хариулсан хувь
Үндсэн боломж

Өдөр тутмын ажлыг хөнгөн болгоно.

IVR

Автомат дуут цэс

Тоон сонголтоор чиглүүлэх, ажлын цагийн дүрэм, дуут мэдэгдэл.

CAST

AllCast дуут сануулга

Төлбөрийн сануулга, хугацаа хэтрэлтийн мэдэгдлийг автоматаар хүргэнэ.

SMS

Мессеж үйлчилгээ

Баталгаажуулалт, мэдэгдэл, follow-up мессежийг багцаар илгээнэ.

TICK

Тикет систем

Хүсэлтийг бүртгэж, SLA хугацаа болон хариуцагчаар хянана.

API

CRM интеграц

Лид, харилцагчийн түүх, дуудлагын өгөгдлийг гадаад системтэй солилцоно.

Үнэ цэнэ

AllCall-ийн нийтлэг үнэ цэнэ

01

Харилцагчаа танина

Харилцагчийн бүртгэл, хайлт болон өмнөх харилцааны түүхийг нэг дор харна.

02

Харилцааг алдахгүй

Гаднаас залгасан, гадагшаа залгасан, аваагүй дуудлага, эргэн залгасан дуудлагыг бүртгэлтэйгээр удирдна.

03

Хүсэлтийг бүртгэлжүүлнэ

Санал, гомдол, хүсэлтийг төрөл, төлөв, сувгаар нь нэгтгэн бүртгэнэ.

04

Ажлын урсгалыг илүү тодорхой болгоно

Ажлын урсгалаа бүртгэлжүүлдэг байгууллагад хүсэлтийг бүртгэлжүүлэн хүлээн авах, шилжүүлэх, шийдвэрлэн хаах боломжтой.

05

Бүх түүхийг хадгална

Дуудлагын түүх, ярианы бичлэг, тэмдэглэл болон үйлчилгээний мэдээллийг эргэн харах боломжтой.

06

Гүйцэтгэлийг хэмжинэ

Dashboard, дуудлагын тайлан, үйлчилгээний түвшин, ажилтны гүйцэтгэл зэрэг үзүүлэлтээр удирдлагын хяналтыг сайжруулна.

Кэйс

Банк, ББСБ-д зориулсан зээлийн сануулгын кэйс

AllCast дуут сануулга нь төлбөрийн хугацаа болохоос өмнө болон хугацаа хэтэрсэн үед харилцагчид автоматаар холбогдож, операторын ачааллыг бууруулна. Сануулгын үр дүн тайланд бодит цагаар харагдана.

3xСануулгын хамрах хүрээ
-40%Операторын гар ажиллагаа
24/7Автомат ажиллагаа