AllCast дуут сануулгад дахин оролдлогын шинэ логик нэмэгдлээ
Амжилтгүй болсон дуудлагыг ямар давтамжтай, хэдэн удаа дахин оролдохыг багц бүрээр тохируулах боломжтой боллоо.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчтэй харилцах үйл явц ихэвчлэн олон суваг, олон ажилтны дунд тархсан байдаг. Үйлчлүүлэгч дахин залгах бүрт мэдээллээ эхнээс нь хэлэх, хүсэлт нь хэн дээр байгаа нь тодорхойгүй байх, давтан үзлэгээ мартах зэрэг асуудал үйлчилгээний чанар болон байгууллагын нэр хүндэд шууд нөлөөлдөг. AllCall эдгээр асуудлыг шийдэхийн тулд цаг захиалгаас давтан үзлэг хүртэлх бүх алхмыг нэг системд нэгтгэсэн шийдлийг эмнэлэг, клиникүүдэд санал болгож байна. Шийдлийн гол санаа нь энгийн: нэг үйлчлүүлэгч, нэг түүх, нэгдсэн хяналт.
Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчтэй харилцах үйл явц ихэвчлэн олон суваг, олон ажилтны дунд тархсан байдаг. Үйлчлүүлэгч дахин залгах бүрт мэдээллээ эхнээс нь хэлэх, хүсэлт нь хэн дээр байгаа нь тодорхойгүй байх, давтан үзлэгээ мартах зэрэг асуудал үйлчилгээний чанар болон байгууллагын нэр хүндэд шууд нөлөөлдөг.
AllCall эдгээр асуудлыг шийдэхийн тулд цаг захиалгаас давтан үзлэг хүртэлх бүх алхмыг нэг системд нэгтгэсэн шийдлийг эмнэлэг, клиникүүдэд санал болгож байна. Шийдлийн гол санаа нь энгийн: нэг үйлчлүүлэгч, нэг түүх, нэгдсэн хяналт.
1. Хүссэн сувгаараа холбогдоно
Үйлчлүүлэгч утас, Messenger, веб хуудас зэрэг өөрт тохирох сувгаар хандах боломжтой. Аль сувгаар хандсанаас үл хамааран бүх мэдээлэл нэг профайлд нэгдэж, хандалт бүр бүртгэгдэнэ.
2. Дахин залгахад танигдана
Үйлчлүүлэгч дахин холбогдоход залгасан дугаараар нь өмнөх үзлэгийн түүх, цагийн төлөв, тэмдэглэл операторын дэлгэцэнд шууд харагдана. Ингэснээр мэдээллийг дахин асуух шаардлагагүй болж, яриа өмнөх цэгээсээ үргэлжилнэ.
3. Хүсэлт бүр зөв хариуцагчдаа очно
Цаг захиалга, цаг өөрчлөлт, лавлагаа, гомдол, хүсэлтийг төрлөөр нь ангилж, тухайн асуудлыг хариуцсан ажилтанд шууд чиглүүлнэ. Үйлчлүүлэгч дамжуулалт, хүлээлгэгүйгээр шийдлээ авна.
4. Хүсэлт бүр эзэнтэй, хугацаатай
Бүртгэгдсэн хүсэлт бүр хариуцагч, шийдвэрлэх хугацаа, одоогийн төлөвтэй байна. Удирдлага болон ажилтнууд хүсэлт аль шатанд байгааг нэг дороос хянах тул "Одоо хэн дээр байгаа вэ?" гэж хайх шаардлагагүй болно.
5. Үйлчилгээ дуудлагаар дуусахгүй
Давтан үзлэгийн цаг ойртоход SMS болон AllCast дуут сануулга үйлчлүүлэгчид автоматаар илгээгдэнэ. Энэ нь үзлэгт ирэхгүй байх тохиолдлыг бууруулж, эмчилгээний тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг болно.
Салбар бүрт тохирсон шийдэл
AllCall нь харилцагчийн үйлчилгээ, дуудлагын төв болон бизнесийн харилцааны шийдлээр байгууллагуудад үйлчилгээний чанар, үр ашгаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Эрүүл мэндийн салбарт зориулсан энэхүү шийдэл нь эмнэлэг, клиникийн онцлог хэрэгцээнд тохируулан нэвтрүүлэх боломжтой.
Амжилтгүй болсон дуудлагыг ямар давтамжтай, хэдэн удаа дахин оролдохыг багц бүрээр тохируулах боломжтой боллоо.
Хугацаа дуусахаас өмнө хариуцагч ажилтанд автомат мэдэгдэл очдог боллоо.
Эмнэлгийн харилцагчийн үйлчилгээнд түгээмэл тулгардаг асуудлуудыг хэрхэн цэгцэлж, дуудлагаас шийдвэрлэлт хүртэлх үйл явцыг илүү уялдаатай удирдах вэ?